"Kenzo" бааранд үл ялих шалтгаанаас болж хүний аминд хүрсэн хэрэг гарчээ

"Kenzo" бааранд үл ялих шалтгаанаас болж хүний аминд хүрсэн хэрэг гарчээ

Аравдугаар сарын 7-ний өдөр олон нийтийн газар иргэд муудалцаж улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 20-р хороо “Кензо” гэх нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ярих шалтгааны улмаас маргалдаж 30 настай Н ийн нүүрэн тус газарт цохиж амь насыг хохироожээ. Хэрэг гарах үед бааранд үйлчлүүлж байсан 33 настай Б нь согтуурхаж 30 настай Н ийг нэг удаа цохьсон. Харин хохирогч газар дээрээ нас барсан аж. Эмнэлгийн түргэн тусламж шуурхай ирсэн ч амьсгал хураасан байсан бөгөөд хэргийн газраас хэрэгтэнг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.