Гэрийнхээ цонхны тавцан дээрээс унах гэж байсан зургаан настай хүүхдийг аварчээ

Гэрийнхээ цонхны тавцан дээрээс унах гэж байсан зургаан настай хүүхдийг аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн долдугаар хороонд  таван давхар орон сууцны барилгын хоёрдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 2019 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 18.25 цагт хүлээн авчээ.

Уг дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай зургаан км зам туулан 18:41 цагт очиход тус байрны оршин суугч иргэн М-ийн С /6 настай, эмэгтэй/ цонхны тавцан дээр зогсч байсныг эсэн мэнд буулгаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө