Монгол Улсын Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлд, тэр дундаа батлан хамгаалах салбар, цэргийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлов. Цаашид хамтын ажиллагаа өргөжиж, олон шинэ чиглэлд хамтарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Генерал Эбэрхард Цорн хоёр улсын цэргүүд олон жилийн турш Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад хамтран үүрэг гүйцэтгэсэн бөгөөд, үүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний тусламж дэмжлэг, үүрэг, хариуцлага өндөр байсныг онцлов. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжил, дэвшлийг тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Генерал Эбэрхард Цорн айлчлалынхаа үеэр хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн хээрийн сургуулийн үйл ажиллагаа, сургалт, бэлтгэлтэй танилцах юм.