Шанхай хотын нефтийн цогцолборт гал гарч, нэг хүн амиа алджээ

Шанхай хотын нефтийн цогцолборт гал гарч, нэг хүн амиа алджээ

БНХАУ-ын Шанхай хотын нефть химийн цогцолборт гал гарч, нэг хүн амиа алджээ. Гал Жиншан дүүрэгт байрлах Синопек компанийн нефтийн химийн цогцолборын этилен гликолийн үйлдвэрийн талбайд өглөөний 04:00 цагийн үед гарсан байна. Улмаар Жиньшань, Фэншян дүүрэг, хотын аврах багийнхан ослын газарт очин, ажиллаж, түймрийг 09:00 хяналтдаа авсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Үүрийн 04:00 цагт гарсан галыг 09:00 цагт унтраажээ

Хятадад сүүлийн жилүүдэд хүний амь нас хохирсон үйлдвэрлэлийн осол ихээр гарч байгаад иргэд нь ихээхэн санаа зовниж байна. Тухайлбал, 2015 онд хойд нутгийн Тяньжин боомт хотын химийн агуулахад хэд хэдэн дэлбэрэлт болсны улмаас 173 хүн амиа алдсан. Мөн өнгөрсөн аравдугаар сард зүүн хойд нутгийн Шэньян хотын нэгэн ресторанд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан юм.

Эх сурвалж:  CNN