"Нэхмэлийн шар"-ын 140 өрхийн байрыг үргэлжлүүлэн барихыг шаардав

"Нэхмэлийн шар"-ын 140 өрхийн байрыг үргэлжлүүлэн барихыг шаардав

Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх ажил зогсоход хүрсэн талаар тус төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд дахин төлөвлөлтийн төсөлд 2014 онд "Фүжи холдинг" ХХК сонгон шалгараад 2017 оныг хүртэл төслөө эхлүүлээгүй. Ингээд 2017 онд "Фүжи девелопмент" ХХК-нд хөрөнгө оруулж, нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийг төсөлд оролцох хүсэлт тавьсан байна. Тус компанийн зүгээс 100 хувь хөрөнгө оруулалтаа хийж, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлжээ.

Гэтэл өнөөдрийн байдлаар Нэхмэлийн шарын найман барилгыг буулгаад эхний барилга 2019 оны гуравдугаар сард ашиглалтад орсон бол, хоёр дахь барилга 85 хувийн гүйцэтгэлтэй, гурав дахь барилгын ажил 20 хувьтай явж байгаа ажээ. Дараагийн байранд нэхмэлийн шар байрны 140 иргэн орохоор түрээсийн байранд амьдарч байгаа аж. Гэтэл хөрөнгө оруулагчдын маргаанаас болж барилгын ажил зогсоход хүрсэн тул "Нэхмэлийн шар"-ын айлууд дахин төлөвлөлтийн төслөө "Фүжи девелопмент" ХХК-иар үргэлжлүүлэн хийлгэх хүсэлтэй байгаагаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ.