Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол гардуулж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол гардуулж байна

Онцгой байдлын алба байгуулагдсаны 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол гардуулж байна. Мөн 11:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулах аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Генерал гэх эрхэм хүндтэй цолыг 1944 онд анх бий болгон эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө онц гавьяа байгуулсан хүмүүст олгож ирсэн. Өнөөдөр Онцгой байдлын байгууллага үүсэж хөгжсөн ойн өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын зарим удирдлага, албан тушаалтанд цэргийн дээд цол, одон медаль олгож байна.

Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэн, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх үйлсэд идэвх, санаачилга гарган ажилласан Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт баяр хүргэж амжилт хүсэж, Бригадын генерал цол олгож байна" гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: