Ходоод нь задарч нас барсан цэргийн хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгаж эхэлжээ

Ходоод нь задарч нас барсан цэргийн хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгаж эхэлжээ

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч ходоод задарсан шалтгаанаар хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлийг даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тодруулбал, Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба 19 настай Н нь энэ сарын 16-ны орой /2022.06.16/-ны орой Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн ирсэн байдаг. Улмаар тухайн алба хаагчийн ходоод задарсан хэмээн талийгаачийн ходоодыг бүрэн авсан ч хагалгааны дараах хүндрэлийг даалгүй нас барсан билээ.

Тухайн алба хаагчийн ходоод ямар шалтгаанаар задрав гэдэг нь олны анхаарлыг татаад байна.

Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний хүрээлэн задлан шинжилгээ хийж байгаа аж. Эл хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба шалгаж эхэлсэн байна. 

Тэгвэл Дотоодын цэргийн 05 дугаар ангитай холбогдож, нас барсан цэргийн талаар тодруулах гэсэн боловч "Мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа" гэх хариултыг өглөө.