СУДАЛГАА: Энэ оны эцэс гэхэд ОХУ-ын 15 мянган САЯТАН эх орноосоо дүрвэх төлөвтэй байна гэжээ

СУДАЛГАА: Энэ оны эцэс гэхэд ОХУ-ын 15 мянган САЯТАН эх орноосоо дүрвэх төлөвтэй байна гэжээ

Лондонд төвтэй “Henley & Partners” судалгааны төвөөс танилцуулсан тайланд “ОХУ-аас 15 мянган саятан дүрвэх төлөвтэй байна” гэжээ. Тодруулбал, “2022 оны эцэс гэхэд 1 сая доллароос дээш хөрөнгөтэй орос иргэдийн 15 орчим хувь нь бусад улс руу цагаачлах төлөвтэй байна” гэжээ.

Үүгээр ч зогсохгүй Украин улс хамгийн өндөр орлоготой хүмүүсээ алдах төлөвтэй байгаа талаар дурдсан байна. Энэ талаар судалгаанд “Оны эцэс гэхэд 2800 саятан Украиныг орхин явах төлөвтэй байна” гэжээ.

 Тэгвэл дүрвэн одогсод аль улс руу очих нь анхаарал татаж байгаа юм. “Henley & Partners”-ийн судлаачид оны эцэс гэхэд АНЭУ-руу 4 мянга, Австрали, Сингапур руу 2800, Израиль руу 2500 чинээлэг давхаргын хүмүүс дүрвэж очно гэж таамаглажээ. Мөн олон тооны саятан Мальта, Маврики, Монако руу дүрвэх төлөвтэй байна гэв.

Иргэдийн хамгийн олноор дүрвэж буй улсууд

Эх сурвалж: Guardian




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө