АН: Г.Занданшатар даргыг ОГЦРУУЛАХ асуудлыг ярина

АН: Г.Занданшатар даргыг ОГЦРУУЛАХ асуудлыг ярина

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Эдийн засагч Ч.Отгочулуу, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ. 

Тэд хэлэхдээ "Энэ Засгийн газар "Ажлаа хийнэ" гээд залуусын жагсаалыг тараасан. Гэтэл ард түмний амьдралыг доройтуулж ажлаа хийж байна. Шатахууны үнэ өнгөрсөн баасан гаригт өссөн. Ирэх наймдугаар сард эрчим хүчний үнэ мөн өснө. Шатахууны үнэ өсч буй нь инфляци өсөх нөхцөл бүрдэж байна. Дэлхийн эдийн засагт том хямрал үүсч удахгүй Монголд мэдрэгдэнэ. Гэтэл өнөөдөр "Тамгагүй төр"-өөс өөр бүтэмжтэй төсөл алга. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад манай дарга нар морины өндөр, нохой, муурны хууль яриад явж байна. Засгийн газар алсын хараагүй ажиллаж байна. Макро эдийн засгийн удирдлага хяналтгүй болсон. Өнөөдрийн 20 настнууд 50 нас хүртлээ өлөн зэлмүүн амьдрах нөхцлийг МАН бүрдүүлчихлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Төрийн ордны хуйвалдаан хэлбэрээр хийж байгааг эсэргүүцнэ. Зарим этгээдүүтэй нийлж АН-ын бүлэгт халдаж, хууль бус үйлдэл хийж байгаа. Үндсэн хуулийг хуйвалдааны аргаар хийвэл хатуу эсэргүүцнэ. Өр бол хэрээс хэтэрч, дефольт үүслээ" гэсэн юм. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: