Нийслэлийн төсвийн ₮1,9 тэрбумаар “Хангарьд”-ын хөшөөтэй тохижилт хийх гэж байсан "Энигма констракшн"-ы тендерийг цуцалжээ

Нийслэлийн төсвийн ₮1,9 тэрбумаар “Хангарьд”-ын хөшөөтэй тохижилт хийх гэж байсан "Энигма констракшн"-ы тендерийг цуцалжээ

"Энигма констракшн" ХХК "Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилт"-ын ажлыг нийслэлийн төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл 2 тэрбум орчим төгрөгөөр "Хангарьд"-ын хөшөөтэй тохижилт хийхээр шалгараад байсан "Энигма констракшн" ХХК-ийн тендерийг цуцалсан байна. Харин тус тендерийг ямар шалгаанаар цуцалсан нь тодорхойгүй байгаа юм.

"Энигма констракшн" ХХК-ийн хамаарал бүхий компани нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжны "Дугуй цагаан" орчимд байрласан шавар гэрүүдийг эзэмшдэг байсан бөгөөд эдгээр гэрүүдийг буулгах асуудалд нийслэлтэй зөрчилдөж, хэл ам дагуулсан учир ийнхүү тендерийг нь цуцалсан байж магадгүй байна.