Хулгайлсан бог малаа нядалж байхад нь баривчилжээ

Хулгайлсан бог малаа нядалж байхад нь баривчилжээ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс энэ оны зургадугаар сарын 08-ны өдөр бусдын 54 тооны бог мал хулгайд алдагдсан байдаг.

Тус хэргийг иргэн Б гэгч үйлдсэн бөгөөд тэрбээр зургадугаар сарын 12-13-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хулгайлсан малаа нядалж байхад нь Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд баайгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор малчин иргэд та бүхэнд малаа байнгын хариулагатай байлган мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.