Украины талд тулалдаж яваад олзлогдсон Америкийн иргэнийг Оросын цэргүүд зодсон гэв

Украины талд тулалдаж яваад олзлогдсон Америкийн иргэнийг Оросын цэргүүд зодсон гэв

АНУ-ын иргэд болох 39 настай Александр Жон-Роберт Друке, Алабама мужийн Харцел хотын оршин суугч 27 настай Энди Тай Нгок Хуйнх нар зургадугаар сарын 9-ний өдөр Харьковын хойд хэсэгт болсон тулалдааны үеэр сураггүй алга болоод байв.

Тэднийг ар гэрийнхэн нь Оросын цэргүүдэд олзлогдсон байж болзошгүй хэмээн болгоомжилж байсан юм. Тэгвэл Оросыг дэмжигч Сербийн цахим сувгууд болон тус улсын дотоодын хэвлэлүүдээр тус хоёр иргэнийг үл мэдэгдэх газар саатуулж буйг харуулсан богино хэмжээний видео бичлэгийг нийтэлжээ. 

Видео бичлэгт Александр Жон-Роберт Друке “баригдсанаасаа хойш Оросын цэргүүдэд хэд хэдэн удаа зодуулсан” гэдгээ хэлсэн байна. ОХУ-ын төрийн мэдлийн RT агентлаг АНУ-ын иргэдийг Донецк хотын цагдан хорих төвд хорьж байгаа талаар мэдээлсэн юм.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч CNN-д өгсөн ярилцлагадаа "Украины нутаг дэвсгэрт Оросын цэргийн хүчинд олзлогдсон АНУ-ын хоёр иргэний гэрэл зураг, видеог харсан. Бид энэ асуудалд ажиллаж байна" гэжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө