Олимпын гүүрнээс Махатма Гандигийн зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана

Олимпын гүүрнээс Махатма Гандигийн зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана

Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа билээ.

Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл Нарны замыг үндсэн гүүртэй холбох гүүрний хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан 2022 оны зургаадугаар сарын 21-ны 00:00 цагаас зургаадугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл асфальт бетон хучилтын ажлыг хийхээр тус хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

Харин хойд эгнээ буюу Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм. Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

 

Ц.Хүслэн




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө