Хятадаас өндөр үнэтэй автобус авч байгааг эсэргүүцлээ

Хятадаас өндөр үнэтэй автобус авч байгааг эсэргүүцлээ

Монголын аж үйлдвэрийн зөвлөлөөс өнөөдөр /2019.10.14/ импортоор автобус оруулж ирж байгааг эсэргүүүцэж мэдээлэл хийлээ. Тэдний үзэж буйгаар энэ нь Монголчуудын ажлын байрыг булааж байгаа нэг хэлбэр гэсэн юм.

Тодруулбал, Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгж болох “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-ийн хамтран үйлдвэрлэсэн “МОН-30” загварын цахилгаан автобусыг ашиглахгүй, нэг жил болжээ.

Энэ талаар "Монгол машин индустриал" компанийн инженер М.Гэрэлчулуун ярихдаа:

-"City public transport corporation"гэх компани Хятад улсаас 1,450 ширхэг цахилгаан автобусыг 854 тэрбум төгрөгөөр буюу нэг автобусыг 720 саяар оруулж ирэх төсөл бичиж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд танилцуулаад, дэмжээд явж байна. Үүнийг концессын гэрээгээр оруулна гэж яригдаж байгаа. Энэ нь манай монголчуудад өр болно. Өрийг ард түмний татварын мөнгөнөөс л төлж таарна" гэв.

Монгол инженерүүдийн ур ухаанаа зарж хийсэн цахилгаан автобус нэг нь 510 сая төгрөгөөр бүтжээ. Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл дагаад ажлын байр бий болно. Гэтэл үнийн хувьд ч ийм зөрүүтэй автобус импортоор оруулж ирэх гэж зүтгээд байгаа нь ойлгомжгүй. Үүнийг эсэргүүцэж буйгаа инженерүүд мөн энэ үеэр илэрхийлж байсан юм.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө