Туул голоос эрэгтэй хүний цогцос олджээ

Туул голоос эрэгтэй хүний цогцос олджээ

"Нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байх Туул голын эргээс хүний цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна” гэсэн дуудлагыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс зургадугаар сарын 21-ний өдрийн 21:42 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж оршин суух хаяг, нэр тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг Туул голын уснаас 15 минут ажиллаж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.