Р.Чингис: Цэрэг нас барсан хэргийг шалгуулахаар би өөрөө ЦЕГ-т хандсан

Р.Чингис: Цэрэг нас барсан хэргийг шалгуулахаар би өөрөө ЦЕГ-т хандсан

Дотоодын цэргийн штабаас дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийлээ. Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис "Дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч зургаадугаар сарын 17-нд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Бид маш их харамсаж байна.

Зургадугаар сарын 15-нд тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. Үүний дараа ар гэрийнхэн нь ирж эргэсэн. Талийгаачийн нагац ах, эхнэр нар нь зургадугаар сарын 17-ны өдрийн өглөө бидэнтэй уулзсан. Бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа. Ямар ч тохиолдолд уг асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзээд Цагдаагийн ерөнхий газарт өргөдөл гаргасан. Ар гэрийнхэн ч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байсан" гэлээ.  Мэдээллий үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Байлдагчийг алба хааж байсан ангиас нь өнөөдөр сүүлчийн замд нь үдсэн. Энэ хүртэл бид мэдээлэл өгөхгүй байсан" гэлээ.