ШУУРХАЙ: Маршал таун хотхоны барилгаас өргүүр унаж, пасад хийж байсан ажилтан нас баржээ

ШУУРХАЙ: Маршал таун хотхоны барилгаас өргүүр унаж, пасад хийж байсан ажилтан нас баржээ

Цагдаагийн байгууллагад “Хан-Уул Дүүрэг 17-р хороо Маршил таун хотхон дотор Барилгын өргүүр унаж хоёр хүн унасан, нэг нь нас барсан гэх” дуудлага 2022.06.23 16:00:25 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын зургаан давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан “Б” эрэгтэй 37 настай,  “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103 аар эмнэлэгт хүргэгдсэн. Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас кран унасан хэрэгтэй холбогдуулан дээрх хэрэгт ажлын хэсэг гарган шалгахаар болжээ.