Н.Золжаргалд холбогдох хэргийг 28-нд нууцын зэрэглэлд хэлэлцэнэ

Н.Золжаргалд холбогдох хэргийг 28-нд нууцын зэрэглэлд хэлэлцэнэ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Харин өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр шүүх уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаараа үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдлээ урвуулсан, үгүйг хэлэлцэх хурлыг энэ сарын 28-ны 10.00 цагт дэнслэхээр товлосон.

Учир нь түүнийг төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутгаж байгаа юм.

Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн маш нууц байдалд хаалттай хэлэлцэх юм байна. Учир нь түүнд холбогдох хэд хэдэн үйлдлийг нэгтгэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд тэдгээрийн дунд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн нь уг хэргийг хаалттай хэлэлцэх аж.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө