УИХ-ын гишүүн Н.Ганибал Сүхбаатар аймагт зам тээврийн осол гаргасан байж болзошгүй байна

УИХ-ын гишүүн Н.Ганибал Сүхбаатар аймагт зам тээврийн осол гаргасан байж болзошгүй байна

УИХ-ын гишүүд эдгээр өдрүүдэд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсох уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Ганибал Сүхбаатар аймагт ажиллаж байгаа аж. Харин тэрбээр энэ үеэрээ буюу өчигдөр /2022.06.24/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зам тээврийн осол гаргасан байж болзошгүй байна.

Осол гарах үед Н.Ганибал гишүүн өөрөө автомашинаа жолоодож байсан байж болзошгүй байгаа бөгөөд тэрбээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ийн зам тээврийн осол гаргасан гэх албан бус эх сурвалж мэдээлжээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ч өөрийнх нь болоод нөгөө талын автомашин нь багагүй эвдэрч, гэмтсэн байна. Иймд өнөөдөр /2022.06.25/ өглөө осол гарсан мэдээллийн мөрөөр ТЦА-ны бүрэлдэхүүн Сүхбаатар аймаг руу явах гэж байгаад түр хойшлуулсан ажээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.