ФОТО: Монгол-Туркийн эрдэмтэд Хүлэг хааны ордны тууриас ховор төрлийн шаазан эдлэлүүд илрүүлжээ

ФОТО: Монгол-Туркийн эрдэмтэд Хүлэг хааны ордны тууриас ховор төрлийн шаазан эдлэлүүд илрүүлжээ

МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй Монгол-Туркийн судалгааны баг Турк улсын Ван мужийн Хан тосгоноос Аладагийн ордон хэмээх Хүлэг хааны зуны ордны туурийг олж, илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байв.

Тэгвэл хоёр улсын эрдэмтэн, судлаачид түүхч, археологич, урлаг судлаач, синологич, туркологичтой хамтран археологийн судалгааны ажлаа эхлүүлсэн талаар “Dailysabah” мэдээлжээ. Судалгааны ажлын эхний өдрүүдэд эрдэмтэд Илханы үеийн шаазан эдлэлийн үлдэгдлүүдийг илрүүлсэн байна.

Энэ талаар Туркийн профессор Чаглытүтүнчигил Анадолу “Бид хотын нутаг дэвсгэрээс маш ховор шаазан эдлэлүүд илрүүлсэн. Энэхүү керамик эдлэлийн ижил төстэй жишээг зөвхөн Монголын Хархорум хотоос харж болно. Төлөвлөгөөт малтлагаар гаргаж авах олдворууд нь Монголын түүхэнд чухал ач холбогдолтой. Энэ судалгааны ажил Монголд маш чухал нөлөө үзүүлнэ. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар судалгааны ажлыг маш их сонирхож байгаа. Өнөөг хүртэл Ил хааны үеийн бүтээл гараагүй байна. Энэ ч утгаараа судалгаа анхных байлаа. Бидний болон Монголоос ирсэн нөхдийн сэтгэл их хөдөлсөн" гэв.