ОХУ-аас Монгол руу уран гулгалтын шилдэг дасгалжуулагчдаа илгээж, тамирчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ гэжээ

ОХУ-аас Монгол руу уран гулгалтын шилдэг дасгалжуулагчдаа илгээж, тамирчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ гэжээ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр /2022.06.27/ ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд И.К.Азизовтой уулзсан байна. 

Энэ үеэр И.К.Азизов "Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, ОХУ-ын шилдэг уран гулгалтын тамирчдын үзүүлэх тоглолтыг “Степпа арена”-д зохион байгуулж, Монгол-Оросын штабтай хоккейн багийн нөхөрсөг тэмцээнийг хийх тал дээр хамтран ажиллана" хэмээжээ.

Тус арга хэмжээг өнгөрсөн жил зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас хойшилсон бөгөөд ирэх оны эхний улиралд зохион байгуулах тал дээр хоёр тал санал нэгджээ.

ОХУ-ын Уран гулгалтын холбоо нь Монгол Улсад уран гулгалтын спортыг хөгжүүлэхэд шилдэг дасгалжуулагч нараа илгээх, өсвөрийн тамирчдыг ОХУ-д бэлтгэл сургуулалт хийхэд дэмжлэг үзүүлэх, Монголын ард иргэдэд уран гулгалтын гайхамшгийг биечлэн үзүүлэх аж.




ГҮМҮДА-Тэр ертөнц

22 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө