Оросуудад эзлэгдсэн Мариуполь хотод 100 гаруй хүний цогцос нэг дор олдсон гэж мэдэгдэв

Оросуудад эзлэгдсэн Мариуполь хотод 100 гаруй хүний цогцос нэг дор олдсон гэж мэдэгдэв

Оросуудад эзлэгдсэн Мариуполь хотын нэг байшингаас 100 гаруй хүний цогцос олдсон гэж Украины тал мэдэгдлээ. Тус хотын дарга Петр Андрющенко “Telegram” хуудастаа “Лиобережный дүүрэгт агаарын цохилтод өртсөн байшингуудыг шалгаж үзэхэд 100 гаруй хүний цогцос олдсон. Цогцсууд нуранги дор байсаар байна. Эзлэн түрэмгийлэгдэж оршуулах бодолгүй байна” гэжээ.

Үүнээс гадна Харьков хотын амбан захирагч Олех Синехубов “Оросын армийн дайралтын улмаас тус бүс нутагт хоёр эмэгтэй амиа алдаж, таван хүн шархадсан” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Aljazeera