ШУУРХАЙ: Уурхайн ажилчид ашиг олох зорилгоор тэсэлгээний их хэмжээний материал хулгайлжээ

ШУУРХАЙ: Уурхайн ажилчид ашиг олох зорилгоор тэсэлгээний их хэмжээний материал хулгайлжээ

Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ны уурхайн тэсрэх материал хадгалдах агуулахаас 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд тэсэлгээний их хэмжээний материал хулгайд алдагдсан дуудлага мэдээлэл иржээ.

Энэ дагуу аймгийн ЦГ-аас хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан байна. Дээрхи хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр тус ХХК-д ажилтай “Ж”, “Б” нар нь ашиг олох зорилгоор үгсэн тохиролцон тэсэлгээний материалыг хулгайлан бусдад худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Иймд тэсэрч дэлбэрэх бодис үйл ажиллагаандаа ашигладаг ААНБ нь харуул хамгаалалтынхаа сонор сэрэмжийг дээшлүүлж аюултай тэсэрч дэлбэрэх бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.