200 сая төгрөгөөр хийгдсэн шар тэмдэг арилж, замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөгдөхгүй байна

200 сая төгрөгөөр хийгдсэн шар тэмдэг арилж, замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөгдөхгүй байна

Одоогийн яг нэг жилийн өмнө буюу 2019 оны аравдугаар сарын 1 өдрөөс эхлэн манай улсын замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдуулж Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим Цэцэг төв, Багшийн дээд зэрэг замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow box/-г хийх ажлыг улсын төсвөөс 200 орчим сая төгрөг гаргаж Шар тэмдэглэгээг хийсэн.

Тэгвэл өнөөдөр тус дүрэм болоод шар тэмдэглэгээ мөрдөгдөхгүй, уулзвар бөглөрч, түүнд зохицуулалт хийж байгаа замын цагдаагийн албан хаагч ч алга байна. Иймд татвар төлөгчдийн 200 сая төгрөг автомашины дугуйд наалдаж, салхинд хийслээ гэж шүүмжлэх иргэд олон байна.