Л.Ганбат: Дүн, оноогоо хүлээн зөвшөөрөөгүй шалгуулагчийг өөрийг нь байлгаж байгаад гараар тоолох ажлыг хийнэ

Л.Ганбат: Дүн, оноогоо хүлээн зөвшөөрөөгүй шалгуулагчийг өөрийг нь байлгаж байгаад гараар тоолох ажлыг хийнэ

БШУ-ын Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулан танилцууллаа. 

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой 300 орчимд өргөдөл, гомдол ирээд байна. Үүний дийлэнх нь дүн оноогоо хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой байна. Энэ тохиолдолд тухайн шалгуулагчийг өөрийг нь байлгаж байгаад машинаар биш гараар тоолох ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Мөн харандаа, баллуурын асуудал хөндөгдсөн. Будсан зүйлээ баллуурдахад бага зэрэг толбо үүсэхийг үгүйсгэхгүй. Үүнийг тест уншигч машин унших вий гэдэг эргэлзээ байна. Машин харандааны будалтаас шалтгаалан таниагүй, алдаа заасан тохиолдол нэг ч гараагүй. Шалгалтын үеэр танхимд гар утсаа ашиглахыг завдсан, өөрийнхөө оронд өөр хүүхэд оруулахыг завдсан зөрчил гарсан. Ийм зөрчил гаргасан хүүхдүүдийн дүн оноог хүчингүй болгосон бол гар утастай холбоотой гурван зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байна" гэлээ.