ВИДЕО: Ц.Элбэгдорж Украины парламентын гишүүн Алексей Гончаренкотой уулзаж, дайны талаар ярилцжээ

ВИДЕО: Ц.Элбэгдорж Украины парламентын гишүүн Алексей Гончаренкотой уулзаж, дайны талаар ярилцжээ

Европын Зөвлөлийн Парламентын Ассамблей(PACE)-н Цагаачлалын хорооны дэд ерөнхийлөгч, Украины парламентын гишүүн Алексей Гончаренко Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзаж, дайны нөхцөл байдлын талаар ярилцжээ.

Алексей Гончаренко өөрийн твиттер хуудастаа “Украины сайн найз, Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзах нэр төрийн хэрэг байлаа. Тэрбээр Львов хотод сурч байсан бөгөөд Украин улсад маш их хайртай нэгэн. Украины талаар тэр сайн мэднэ. Тэр Львов хотод эхнэртэйгээ танилцаж, анхны хүүхдээ тэнд өлгийдөн авсан. Бид Оростой хийж буй дайны талаар ярилцсан. Учир нь энэ маш чухал зүйл юм” гэжээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Бүх хүмүүс Украинд хайртай. Бүх хүмүүс та бүхний өнөөдөр юу туулж явааг мэдэж, та бүхнийг хайрлаж байна. Та бүхэн зөвхөн Украины төлөө тэмцээгүй. Та бүхэн дэлхийн эрх чөлөөний төлөө тэмцэж байна. Украин ялах болно. Украин илүү хөгжин цэцэглэх болно. Дэлхий дээр цорын ганц Украин улс бий.  Бид Украиныг дэмжих болно. Слава Украин” гэсэн байна.

ВИДЕО: