"Баян-Өлгий аймгийн сургуулийн боловсролд буруу бодлого барьж, хүүхдүүдийг МОНГОЛ болон КАЗАК хэлгүй болгож байна"

"Баян-Өлгий аймгийн сургуулийн боловсролд буруу бодлого барьж, хүүхдүүдийг МОНГОЛ болон КАЗАК хэлгүй болгож байна"

Иргэд үндэсний цөөнхийн боловсролын бодлогын талаар мэдээлэл хийлээ.

Уг хурлаар есдүгээр сарын нэгний өдөр /2022.09.01/-өс үндэсний цөөнх Баян-Өлгий аймгийн нэгдүгээр ангийн хүүхдүүд “Монгол хэл үзэж эхэлнэ” гэсэн Л.Энх-Амаглан сайдын мэдэгдэлтэй  холбоотойгоор мэдээлэл хийлээ. Мөн ЭЕШ-ын дүнтэй холбоотой сошиалд тархаж буй талаар Үндэсний цөөнхийн төлөөллүүд хэвлэлийн хурал хийж байна.

-КАЗАК АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРАХ БИЧГИЙН ХҮРТЭМЖ 30-35 ХУВЬ БАЙНА-

Үндэсний цөөнхийн төлөөлөл, "Тэгш бодит мэдээллийг хүмүүст хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал хийж байна. 2021 онд судалгааны материал гарсан. Энэ номыг н.Тунгалаг гэдэг хэвлэж гаргасан. Үүнээс үндэслээд тайлбар өгий гэж бодлоо. Ерөнхий шалгалтын дүнгээс Казак хүүхдүүд муу дүн авсан сүүлийг мушгисан явдал бол анхны удаагаа биш жил болгон ийм явдал болдог. Шалтгааныг нь авч үзвэл Казак хүүхдүүдийн сурах бичгийн хангамж маш муу байдаг. Жишээлбэл ахлах ангийн сурагчдад гэхэд сурах бичгийн хүртэмж 30-35 хувь байгаа юм.

-БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ОРЖ БУЙ БАГШ НАРЫН БОЛОВСРОЛЫН ЧАНАР МАШ ТААРУУ УЧИР ЦАГИЙН СУНГАСАН Ч ЧАНАР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ-

Мөн Баян-Өлгий аймагт Монгол хэл зааж буй багш нарын 70 хувь нь МУБИС, ХБДС, Казахстан зэрэг газруудаас төгсөж ирсэн. Монгол хэлний боловсрол маш тааруу. Монгол хэлний хичээл долоо хоногт 5-7 цаг ордог. Казак сурагчдын хувьд бол долоо хоногт 1-2 цаг ордог. Мөн цагийг нь нэмсэн ч үр дүн муу байгаа нь боловсролын чанараас шалтгаалж байгаа юм. Энэ хугацаанд төрөөс Баян-Өлгий аймгийн боловсролын тал дээр ямар нэг дорвитой арга хэмжээ авч байгаагүй. Тиймээс төгсөж байгаа 10 жилийн хүүхдүүдийг эсвэл эцэг эхийг нь буруутгах аргагүй байна. Энэ боловсролын систем бол цагийн нэмлээ гээд чанар өөрчлөгдөхгүй байгаа учир Монгол хэл ч үгүй, Казак хэл ч үгүй ийм хүүхдүүд бэлтгэх болоод болж буй талаар онцоллоо.

-ЗУРГААН НАСТАЙ КАЗАК ХҮҮХДИЙН ХУВЬД БОЛ МОНГОЛ ХЭЛ ҮЗЭХ НЬ ГАДААД ХЭЛ ҮЗЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ-

Түүнчлэн нэгдүгээр ангиас Монгол хэл үзэх тал дээр бид эсрэг байр суурьтай байна. Зургаан настай Казак хүүхдийн хувьд бол Монгол хэл үзэх нь гадаад хэл үзэж байна гэсэн үг. Тиймээс тэдгээр хүүхдүүдийн нас нь ч тэр гадаад хэл сурах чадвар, хүлээж авах чадвар байхгүй. Эсрэгээрээ энэ нь нэгдүгээр ангид хүчээр Монгол хэл заах нь цаашдаа сөрөг үр дагаврууд гаргаж мэдэх юм” гэлээ.