Угаарын хий хэмжигчийг МОНГОЛ ЭРДЭМТЭД туршилтын загвараар бүтээжээ

Угаарын хий хэмжигчийг МОНГОЛ ЭРДЭМТЭД туршилтын загвараар бүтээжээ

Нүүрс дутуу шатсанаас үүдэн нүүрстөрөгчийн дан исэл буюу CO хий ялгардаг бөгөөд үүнийг энгийн ярианд “угаарын хий” гэж нэрлэдэг. Угаарын хий өнгөгүй, бас үнэргүй учир тухайн хүн угаартаж, хордож буй эсэхээ өөрөө анзаарах магадлал бага. Тийм ч учраас айл бүрт угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах засгийн газрын шийдвэр гараад буй, харин гадны орноос худалдан авч оруулж ирэхээр хэлэлцэж байгаа юм.

Тэгвэл Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд монголдоо угаарын хий хэмжигчийг туршилтын загвараар бүтээснээ танилцуулжээ. MQ-7 нэртэй уг мэдрэгч нь угаарын хийн хэмжээг тасралтгүй хэмжиж /PPM нэгжээр/ LCD дэлгэцээр харуулах, хэрэв стандартаас хэтэрвэл дохио өгч ажиллах юм байна. Уг төхөөрөмжийг монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул үйл ажиллагааных нь горимыг хамгийн тохиромжтой хувилбарт оруулан загварчлах боломжтой аж.




Өнөөдөр бар өдөр

11 минутын өмнө