Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 60 хувь нь онош батлагдсанаас хойш жил гаруй хугацаанд нас барж байна

Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 60 хувь нь онош батлагдсанаас хойш жил гаруй хугацаанд нас барж байна

Монгол Улсад өнгөрсөн онд 5981 хүн хорт хавдраар өвчилж, 4559 хүн тус өвчнөөр нас баржээ. Өвчтөнүүдийн бараг 73 хувь нь хэт хожуу оношлогдсон бөгөөд 60 хувь нь онош батлагдсанаас хойш жил гаруй хүрэхгүй хугацаанд нас бардаг талаар Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан тайланд дурдсан байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд хорт хавдар манай улсын нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж байгаа аж. Өвчнийг хожуу оношлох нь эмчлэгдэх магадлалыг бууруулж нас баралтын гол шалтгаан болж байгаа талаар ЭМЯ мэдээллээ.