Сүүлийн 24 цагт коронавирусийн 54 тохиолдол шинээр батлагджээ

Сүүлийн 24 цагт коронавирусийн 54 тохиолдол шинээр батлагджээ

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 54 тохиолдол шинээр батлагджээ. Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрийнхөөс 5 тохиолдлоор нэмэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 33 нь Улаанбаатар хотод, 21 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 928 862-д хүрлээ. Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.