П.Сүхбат агсанд "Монгол Улсын арслан цол"-ыг нөхөж олгохоор болжээ

П.Сүхбат агсанд "Монгол Улсын арслан цол"-ыг нөхөж олгохоор болжээ

Монгол Улсын гавьяат тамирчин П.Сүхбат агсанд Үндэсний бөхийн арслан цолыг нь нөхөж олгохгүй байгаа нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тогтоожээ.

Тодруулбал, түүнд арслан цолыг нөхөж олгох эсэх тухай хуульч Н.Эрхэмбаяр болон П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал болсон байна.

Шүүх хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 3.1, 12.4.1 дэх заалтад заасныг баримтлан П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.

Энэ нь шүүхийн шийдвэрээр нас барсан хүнд цолыг нь нөхөж олгуулах асуудлыг шийдвэрлэхээр даалгасан анхны тохиолдол болж байна.