“Үндсэн хуулийг өөрчилж байж сөрөг хүчин УИХ-д 9-11 суудал авдаг байдал өөрчлөгдөнө” гэж Ц.Элбэгдорж жиргэжээ

“Үндсэн хуулийг өөрчилж байж сөрөг хүчин УИХ-д 9-11 суудал авдаг байдал өөрчлөгдөнө” гэж Ц.Элбэгдорж жиргэжээ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, “сонгуулийг холимог системээр хийх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, төрийн сүлдийг өөрчилж, цаазын ялыг хуулиар хориглох” зэрэг өөрчлөлтийг хийх ёстой талаар улс төрийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг болж байна.

Мөн МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, “Үндсэн хуулийг өөрчилж байж л нэг нам дангаараа сонгуульд ялалт байгуулдаг явдал зогсож, иргэдийн санал гээгдэхгүй болно” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, "гишүүдийн тоог нэмэх нь зөв. Манайх шиг жижиг парламентыг давжаа парламент гэдэг" гэсэн утгатай мэдэгдлийг өмнө нь хийж байсан юм. 

Тодруулбал, сүүлийн хоёр парламентын сонгуульд сөрөг хүчин АН 9-11 суудал авсан. Харин ялалт байгуулсан МАН нийт сонгогчдын 50 хувийн саналыг аваагүй гэж буй.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа, “Өөрчлөе гэж ярьдаг Үндсэн хуулийг ардчилсан гэдэг. Тийм биш бол муу хууль. Харин эрх баригчдын хүссэнээр сонгуулийн дүн гардаг болсон нь Монголд тулгарч буй аюул. Сөрөг хүчиндээ 9 суудал, 9, 11 гээд 11. Хоёр сонгууль дараалж. Үүнийг өөрчлөхгүй бол улам ёроол руугаа явна” гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр тус жиргээгээрээ, "Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр сөрөг хүчин АН УИХ-д 9-11 суудал авдаг байдал өөрчлөгдөнө" гэж байгаа бололтой. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө