Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх Малайзын цагдаагийн хэргийг сэргээж, ирэх сард шүүхээр болжээ

Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх Малайзын цагдаагийн хэргийг сэргээж, ирэх сард шүүхээр болжээ

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Малайз улсын цагдаагийн албан хаагч 30 настай Хазрул Хизам эгч Монгол эмэгтэйчүүдийг эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж, хүчирхийлсэн хэрэг гарсан.

Хэргийг тодруулбал, Малайзын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч Монгол Улсын иргэн болох 20 болон 37 настай эмэгтэйчүүдийг саатуулж, “PJ Luxe Boutique” гэх зочид буудлын хоёр тусдаа өрөөнд хорин, хүчирхийлсэн хэрэг гарсан юм.

Хохирогч бүсгүйчүүд Малайзад хууль бусаар амьдардаг байсан нь тэднийг сүрдүүлэх шалтгаан болсон байж болзошгүй гэж тус улсын хэвлэлүүд тухайн үед бичиж байсан. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс хохирогч эмэгтэйчүүдийн нэхэмжлэлийг сэргээн, шүүхээр хэлэлцүүлэхээр болжээ.

Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй Хазрул Хизам

“Thomas Philip Advocates and Solicitors” хуулийн фирмийн мэдэгдэлд дурдсанаар хэргийн шүүх хурлыг ирэх сарын 15-ны өдөр товлосон байна. Шүүхээс Хазрул Хизам гэгчийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүчирхийлэл үйлдсэн, Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр буруутгажээ. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол 3-20 жилийн хорих ял оноох аж.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж уншина уу.