Дарханы замын барилгын ажлыг удаашруулсан Хятадын компаниудын асуудлыг төв Засгийн газарт нь тавина

Дарханы замын барилгын ажлыг удаашруулсан Хятадын компаниудын асуудлыг төв Засгийн газарт нь тавина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.06.30/ Дарханы замд ажилласан.

Энэ үеэр "Боломж олгож сануулж байна. Дөрөвдүгээр багц дээр Жанжин штабынхаас бусад нь ажлаа сайжруулаагүй юм байна гэх мэдээллийг надад өгсөн. Би та нартай тоглоом тоглох гэж ирээгүй. Засгийн газар өгсөн мөнгөнийхөө хариуд хариуцлага шаардах гэж ирсэн. Та нарыг шалгаруулсан хүмүүсийг АТГ-т өгч байгаа. Ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор аудит оруулах саналыг Азийн хөгжлийн банканд тавина. Танай компанитай холбоотой асуудлыг төв Засгийн газарт нь тавина. Тиймээс та нар санхүүжилтээ гаргаад ажлаа хийвэл хий. Больж болно. Болино гэвэл бичгээр хандаад зарцуулсан санхүүжилтийнхээ графикийг гаргах ажлын хэсгийг гаргаад больж болно. Манай үндэсний аж, ахуй нэгжүүд хийчих боломжтой. Тодорхой асуудлаа яг одоо хэл. 1.4 сая доллар авсан. Яагаад санхүүжилтээ гаргаад ажлаа хийдэггүй юм. Энэ мөнгөөр юу хийсэн юм" гэлээ. 

ҮЗЭХ: