“Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан онгоцноосоо хальтирч унан хүнд бэртжээ

“Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан онгоцноосоо хальтирч унан хүнд бэртжээ

“Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан ажлын байран дээрээ өндрөөс унаж хүндээр бэртсэн тохиолдол гарсан байна. Тодруулбал, тус компанийн инженерийн үүрэг гүйцэтгэгч О.Мэргэншагай онгоц хучиж байгаад хальтирснаар унаж, бэртэл авсан аж. Тэрбээр ГССҮТ-д гавлын яс нь цуурсан оноштойгоох хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Түүний ар гэрийнхний мэдээлснээр өнөөдөр /2019.10.15/ өглөө хүндэд тооцогдох хагалгаанд орсон, цаашид ч шаардлагатай мэс ажилбарууд хийлгэх юм байна.