Ачааны автомашинд засвар үйлчилгээ хийж байсан эрэгтэй бүхээгт дарагдаж нас баржээ

Ачааны автомашинд засвар үйлчилгээ хийж байсан эрэгтэй бүхээгт дарагдаж нас баржээ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн “Зуун-Умай” гэдэг газарт автомашины бүхээгийн хэсэгт хүн дарагдсан тухай дуудлага зургадугаар сарын 30-ны өдрийн 21:30 цагт Цагдаагийн байгууллагад иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 23 км замыг туулан 22:18 цагт очиход Дорноговь аймгийн Сайншанд сумаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчин явсан иргэн Э/49 настай, эрэгтэй/ “МАН” загварын ачааны автомашинд засвар үйлчилгээ хийж байхдаа бүхээгт дарагдаж нас барсан байсныг 21 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ