О.Баасанхүү: Шадар сайд, Эрчим хүчний сайд, Зам тээврийн сайд огцрох уу

О.Баасанхүү: Шадар сайд, Эрчим хүчний сайд, Зам тээврийн сайд огцрох уу

Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам энэ оны арван нэгдүгээр сард ашиглалтад орохгүй бол Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Энх-амгалан огцорно гэж мэдэгдэж байсан. Харин тус зам ашиглалтад энэ ондоо багтаж орохгүй нь тодорхой болоод байгаа юм. 

Мөн Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлш ямар нэг асуудал үүсэж, утаа арилахгүй бол Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, мөн хотын дарга С.Амарсайхан нарыг толгойгоороо хариуц гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэж байсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Шадар сайд Ө.Энхтүвшин нарыг огцрох уу гэж асуужээ.