Чингис хот-Бэрх чиглэлийн 70 км хатуу хучилттай авто замыг нээжээ

Чингис хот-Бэрх чиглэлийн 70 км хатуу хучилттай авто замыг нээжээ

Хэнтий аймгийн Чингис хот-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалтын эхний 70 км буюу Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто замыг өнөөдрөөс албан ёсоор нээлээ. Зам цааш Бэрх хот-Батноров, Батноров-Норовлин, Норовлин-Баян-Уул, Баян-Уул-Ульхан боомттой холбогдоно. Цаашид Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалангийн 218 километр замыг барьснаар Хэнтий аймгаар ОХУ-ыг БНХАУ-тай автозамаар холбох зүүн босоо тэнхлэгийн хоёрдахь эдийн засгийн коридор байгуулагдах юм.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө