ГЕГ: БНХАУ-ын иргэн 100 гаруй сая төгрөг нууж хилээр гарах гэж байгаад баригдав

ГЕГ: БНХАУ-ын иргэн 100 гаруй сая төгрөг нууж хилээр гарах гэж байгаад баригдав

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны аравдугаар сарын 14-ны өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C Y гар тээшийг шалгасан.

Гэтэл их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлсэн байна. БНХАУ-ын иргэн C Y өнөөдрийн Монгол улсын ханшаар нийт 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байсан аж. Уг хууль бус үйлдлийг материалжуулан Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө