Украины үр тариаг тээвэрлэж явсан Оросын хөлөг онгоцыг Туркт саатуулсан гэж мэдэгдлээ

Украины үр тариаг тээвэрлэж явсан Оросын хөлөг онгоцыг Туркт саатуулсан гэж мэдэгдлээ

Украины үр тариа тээвэрлэж явсан Оросын ачааны хөлөг онгоцыг Турк улсад саатуулсан тухай Киевээс Туркт суугаа элчин сайд Василий Бондар мэдээлжээ.

Тэрбээр Украины төв телевизэд өгсөн ярилцлагадаа “Туркийн гаалийн байгууллага 7 мянган тонн үр тариа тээвэрлэж явсан Оросын "Жибек Жолы” хөлөг онгоцыг Бердянск боомтод саатуулсан” гэсэн байна.

Өнгөрсөн Бямба гараг/2022.07.02/-т "Жибек Жолы" хөлөг онгоц Туркийн Карасу боомтоос нэг километрийн зайд ирээд байв. Энэ үед Украины эрх баригчид “тус онгоц дээрх бүх үр тариаг Украины хяналтад байдаг газар нутгаас хураан авсан” гэж мэдэгдэн яаралтай арга хэмжээ авахыг Туркийн талаас хүссэн юм.

Харин үүний өмнөх өдөр нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хөлөг онгоцыг буцаахгүйгээр улаан буудай, арвай, наранцэцэгийн тос болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бусад улс оронд нийлүүлэх эсвэл дахин экспортлох боломжтой гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө