“Оросын сайд С.Лавровын Монголд хийж буй айлчлалыг эсэргүүцэх жагсаал”-д залуусыг ирэхийг Э.Бат-Үүл уриалжээ

“Оросын сайд С.Лавровын Монголд хийж буй айлчлалыг эсэргүүцэх жагсаал”-д залуусыг ирэхийг Э.Бат-Үүл уриалжээ

Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров маргааш /2022.07.05/ манай улсад айлчилна гэх албан бус мэдээлэл байна. Харин түүний айлчлалыг манай зарим иргэд эсэргүүцэж маргааш хэлмэгдсдийн хөшөөний хажууд жагсаал хийнэ гэж буй.

Тус жагсаалын талаар Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, “Залуус минь! Маргаашын 10 цагт хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд цуглаанд ирээрэй! Хичээгээрэй! Бид, эрх чөлөөг эрхэмлэдэг эрүүл ухаантай улс гэдгээ Лавровт харуулъя! Эс тэгвэл Бээжингийн моячууд шиг Путины оросоос айхдаа чацга алддаг арчаагүй лүүзэрүүд,оркууд төдийхөн дорд үзэгдэнэ” гэж өөрийн твиттер хуудастаа мэдэгджээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө