Оросын арми Луганск мужийг бүхэлд нь хяналтдаа авсан гэж мэдэгдлээ

Оросын арми Луганск мужийг бүхэлд нь хяналтдаа авсан гэж мэдэгдлээ

Лисичанск хотыг эзэлснээр Украины Луганкс мужийг бүрэн хяналтандаа авсан гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ. Украины талаас мөн “цэргүүдийнхээ амь насыг хамгаалах үүднээс ухрах шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдсэн байна.

Тус улсын ерөнхийлөгч В.Зеленский ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Лисичанск мужаас цэргээ татсанаа хүлээн зөвшөөрсөн ч хотын төлөөх тэмцэл үргэлжилж байна. Украин юу ч бүцааж өгөхгүй” гэж мэдэгдэн хотыг илүү орчин үеийн зэвсгээр эргүүлэн авахаа амлажээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “цэргийн тусгай ажиллагаа”-ныхаа зорилгыг Донбассын бүс нутгийг чөлөөлөх гэж тодорхойлж буй. Донбасс нь Донецк, Луганск мужуудаас бүрддэг аж үйлдвэрийн бүс нутаг юм. Одоогоор Луганск муж Оросын цэргийн хяналтад бүрэн ороод байгаа бол Донецкийн бараг тал хэсэг нь Украины хяналтад байна. Лисичанскийг эзэлснийхээ дараа Оросын арми Донецк мужийн Словянск хот руу галлаж эхэлжээ.

Эх сурвалж: Aljazeera