Үндэсний их баяр наадамд Тувагийн 15 бөх зодоглоно

Үндэсний их баяр наадамд Тувагийн 15 бөх зодоглоно

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадамд Тува Улсаас алдарт аварга Аяс Монгуш тэргүүтэй бөхчүүд зодоглоно.

Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас тодрууллахад, "Тува Улсаас 15 бөх зодоглоно. Кан-Демир Куулар, Кайгал-оол Донгак, Буян Сүктер нар бөхчүүдээ удирдаж дасгалжуулагчаар ирнэ" гэлээ. 

Монгол наадамд зодоглох Тува бөхчүүд:
1. Аяс Монгуш
2. Сайын-Белек Түлүш
3. Айдамир Монгуш
4. Сылдыс Монгуш
5. Седен-Очур Кара-Сал
6. Айдын Монгуш
7. Алексей Монгуш
8. Алдын-Сай Одай
9. Кежик Ооржак
10. Эртине Хомушку
11. Мерген Монгуш
12. Кежик Шыырап
13. Мөнге Эртине Куулар
14. Мижит-Доржу Сайын
15. Субудай Шойдун

Мөн Халимаг дөрөв, Буриад дөрөв, ӨМӨЗО хоёр бөх зодоглох аж.