Цагдаагийн алба хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор иргэнийг эрүүдэн шүүжээ

Цагдаагийн алба хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор иргэнийг эрүүдэн шүүжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 648 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 632 хэрэг шалгагдаж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаагийн алба хаагч “Э” тус хэлтсийн Эрүүлжүүлэх байранд иргэн “Г”-г хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэг байгаа юм.