ШУУРХАЙ: Буриадад Монгол жуулчдын зорчиж явсан автобус осолджээ

ШУУРХАЙ: Буриадад Монгол жуулчдын зорчиж явсан автобус осолджээ

Өнөөдөр /2022.07.04/ 10:45 цагийн үед Буриадын нутаг дэвсгэрт Монгол жуулчид осолджээ.

Тодруулбал, Буриадын Сэлэнгийн дүүрэгт 20 гаруй Орос, Монгол жуулчдын тээвэрлэж явсан “Хьюндай” маркийн автобус Киахтаас Улаан-Үд чиглэлийн Гусиноозерскийн ойролцоо замаас гарч осолдсон бөгөөд нэг зорчигчийн яс хугарсан бол гурван зорчигчийг Гусиноозёрскийн төв дүүргийн эмнэлэгт хүргэсэн гэж тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Одоогоор харьяа газрын замын цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж, хэргийн бүх нөхцөл байдлыг тогтоож байгаа аж.

Эх сурвалж: Baikal.ru