Н.Цэдэнбал гоол оруулж, тоглолтын харьцааг 2:1 болголоо

Н.Цэдэнбал гоол оруулж, тоглолтын харьцааг 2:1 болголоо

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсэгт ѳрсѳлдѳж буй Монголын шигшээ баг яг одоо Киргизийн хөлбөмбөгчидтэй өрсөлдөж байна.

Эсрэг багаас Гулжигит Алыкулов, Мирлан Мурзаев нар гоол оруулж, тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая буюу тоглолтын 57 дахь минутад Монголын шигшээ багийн тамирчин Н.Цэдэнбал торгуулийн цохилтоос гоол оруулж, хариуг нь барилаа.

Киргизийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүн:

  • 1. Матяш Павел Викторович
  • 2. Валеры Кичин
  • 3. Тамирлан Козубаев 
  • 8. Гулжигит Алыкулов
  • 9. Эдгар Бернхардт
  • 10. Мирлан Мурзаев
  • 11. Бекжан Сагынбаев 
  • 18. Кайрат Жыргалбек уулу
  • 19. Виталий Люкс
  • 21. Фархат Мусабеков
  • 22. Алимардон Шүкүров

Монголын шигшээ багийн гарааны бүрэлдэхүүн:

  • 1. Э.Мөнх-Эрдэнэ
  • 3. Д.Төрбат
  • 4. А.Дөлгөөн
  • 6. А.Нармандах
  • 8. С.Ганхуяг
  • 10. Х.Цэнд-Аюуш
  • 11. Н.Наранболд
  • 17. Б.Даваажав
  • 19. О.Мижиддорж
  • 20. Г.Билгүүн
  • 23. Н.Цэдэнбал