ТАСС: С.Лавров Украин дахь Оросын тусгай ажиллагааны талаар Монгол түншдээ мэдээлж магадгүй гэжээ

ТАСС: С.Лавров Украин дахь Оросын тусгай ажиллагааны талаар Монгол түншдээ мэдээлж магадгүй гэжээ

Өнөөдөр /2022.07.05/ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол улсад айлчилж байгаатай холбогдуулан гаднын хэвлэлүүдээр мэдээлж эхэлжээ.

Тус айлчлалын талаар TASS “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгийн урилгаар Монгол улсад айлчлал хийж байна. Энэ үеэр тэрбээр Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийж, улс төрийн дээд удирдагчидтай уулзах юм. Хоёр сайд хамгийн сүүлд 2021 оны зургадугаар сард Москвад уулзаж байсан бол 2016 онд Лавров Монголд хамгийн сүүлд айлчилж байжээ.

Тэргүүн дипломатууд хоёр орны эдийн засаг, зам тээвэр, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлээр дээд, өндөр түвшинд тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Орос, Монголын ахиц дэвшлийн талаар болон олон улсын, бүс нутагт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцах юм. Мөн Лавров Украин дахь Оросын тусгай цэргийн ажиллагааны явцын талаар Монголын түншдээ мэдээлж магадгүй байгаа юм. Украин болон ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны талаар Монгол Улс төвийг сахих зарчмаа баримтална гэж өмнө нь мэдэгдэж байсан” гэжээ.