СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АНУ-д амьдарч байгаа Монгол иргэдийг олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг Консул зөвлөжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АНУ-д амьдарч байгаа Монгол иргэдийг олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг Консул зөвлөжээ

Өчигдөр /2022.07.04/ болсон АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрөөр Чикаго хотоос хойд зүгт байрладаг Хайланд парк /Highland park/-т болж байсан баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарч, зургаан хүн амиа алдаж, 31 хүн шархадсан эмгэнэлт үйл явдал болжээ.

Хотын хууль сахиулах байгууллагууд сэжигтнийг эрэн сурвалжилж, шуурхай хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Иймд иргэд Та бүхнийг гадуур явахдаа сонор сэрэмжтэй байж, олон нийтийг хамарсан арга хэмжээнд аль болох оролцохгүй байхыг зөвлөж байна гэж ЭСЯ-ны Консулын хэлтэс мэдээлжээ.