Б.ЭНХБАЯР: Засгийн газраа яаж байгуулах эсэхээ хонгилын эзэнд, хуулийн байгууллагын нэг даргад атгуулаад суух юм уу /ВИДЕО/

Б.ЭНХБАЯР: Засгийн газраа яаж байгуулах эсэхээ хонгилын эзэнд, хуулийн байгууллагын нэг даргад атгуулаад суух юм уу /ВИДЕО/

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.  Төрийн албаны тодорхой албан тушаалд томилогдох этгээдэд мэдэгдэл гаргахгүй гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх талаар  гишүүд үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Миний гаргасан саналыг гишүүд дэмжихийг хүсье. Монгол Улсын Үндсэн хуультай нийцэхгүй гэж би энэ саналыг гаргасан юм. Сонгууль яах гэж зохион байгуулдаг юм бэ? УИХ-д олонх болсон нь л Засгийн газраа байгуулах гэж л сонгууль болдог. Орон нутагт яах гэж сонгууль болдог юм бэ? Олонх болсон нь л засаг даргаа шийддэг. Ард түмний энэ сонголтыг хуулийн байгууллагын нэг дарга засварлаад байгаа юм. Ямар сайдтай ажиллах нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Ямар тамгын газрын даргатай ажиллах нь мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Гэтэл АТГ ашиг сонирхлын зөрчлийг хянах зүйлээ хэтийдүүлж, олонх болсон улс төрийн хүчин Засгийн газраа бүрдүүлэх ажилд оролцож ирсэн. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхт халдварлаж ирсэн. Сүүлдээ ард түмний сонголтыг мэдэж эхэллээ. Энэ бол хонгил. Хонгилын түлхүүр. Олонх болчихоод Засгийн газраа яаж байгуулах эсэхээ хонгилын эзэнд, хуулийн байгууллагын нэг даргад атгуулаад суух юм уу? Энэ асуудлыг би хөндөж байгаа юм"  гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө