О.Заяа: Комеди хийгээд үзэгчдээ инээлгээгүй тохиолдол одоогоор байхгүй /ВИДЕО/

О.Заяа: Комеди хийгээд үзэгчдээ инээлгээгүй тохиолдол одоогоор байхгүй /ВИДЕО/

Сүүлийн жилүүдэд тайзан дээрх комедиан урлаг манай улсад асар хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан шинэ залуу үеийнхэн энэхүү урлагийг маш ихээр сонирхох болсон. Энэ ч утгаараа залуу үеийн төлөөлөл болсон комедиан О.Заяаг бид Isee.mn сайтын Сошиал ID булангийнхаа энэ удаагийн дугаарт онцоллоо. Тэрбээр “Увс хэл” гэх хошигнолоороо олонд танигдсан бөгөөд өөрийн гэсэн брэндийг түүгээрээ олж авсан талаар бидэнтэй ярилцав.

ВИДЕО: 

Сайн байна уу. Цаг зав гаргаж ярилцаж байгаад баярлалаа. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Сайн байцгаана уу. Isee.mn-ийн үзэгч, уншигчдаа. Комидиан Заяа байна. Би одоо 21 настай. Комедианч залуу байна. /инээв/

Комедиг хэзээнээс хийж эхлэв? Ер нь яагаад хийж эхлэв болов?

Өмнө нь комедид дуртай байсан. Сонирхолтой санагддаг л даа. Бодож байгаад өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард оролдоод үзье гээд UB COMEDY-ийн Open Mic гэж болдог шүү дээ. Түүнд оролцоод гайгүй юм шиг санагдаад цааш үргэлжлүүлээд явсан даа.

“Clap comedy club”-ынхаа талаар танилцуулаач?

Манай clap comedy club маань Монголын гуравдагч comedy club байхгүй юу. Одоогоор есөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдаад нэг жилийн нүүрийг үзэж байгаа юм уу даа. Долоо хоног бүрийн бямба гарагт 08:00 цагаас тогтмол явдаг.

Чиний брэнд бол яах аргагүй “Увс хэл” гэх хошигнол байлаа. Тэрхүү хошигнолын арын явцаас хуваалцаач?

Тэр яахав их хандалт авахын зэрэгцээ их шүүмжлэл авсан. Увс хүмүүсийг аялгатай ярьдгийг хүн болгон л мэднэ. Тэрэн дээр л яаж хөгжилтэй байлгах уу гэж бодоод л хошигносон юм. Ер нь бол 100 хувь зохиол байсан. Гэхдээ яг тийм Увс багш манай сургуульд байсан гэдгийг сүүлд мэдсэн. /инээв/

Чиний хувьд хошигнолын санаагаа хаанаас олдог вэ?

Янз янз. Бусад хүмүүс сонирхолтой байж болох юмыг дотроо бодоод түүнийгээ баяжуулаад өөр өнцгөөр яаж гаргаж болох уу гэж их боддог. Би бол алхаж байх үедээ сонирхолтой юм орж ирэнгүүт шууд тэмдэглэж аваад дараа нь түүнийгээ хараад л хошигнодог доо.

“Увс хэл” хошигнолын үеэр маш их хараалын үг ашигласан байна. Буруу үлгэр дуурайлал үзүүлдэг гэх сэтгэгдэл их байсан. Энэ талаарх таны бодол?

Бичлэгээ цацагдахаар аргагүй эрхэнд сэтгэгдэл хараад байдаг юм билээ. Ямар ч зүйл дээр хаана ч хар масс байдаг шүү дээ. Яахав миний инээд л хүрч байсан. Бичлэг дээр өөрсдийнхөө цаг заваа зарцуулаад хэрэлдээд байгаа нь аймар хөгжилтэй байсан. Миний хараалын үг бол яах аргагүй буруу байсан. Би өөрөө анзаараагүй ч юм уу. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр л явчихсан. Сүүлд нь харсан яах аргагүй муухай үг их ашигласан байна лээ. Тэр шүүмжлэлийг хүлээж аваад засаад явж байгаа.

Комеди хийхийн хамгийн хэцүү зүйл нь чиний хувьд юу вэ. Үзэгчид инээхгүй байх үе гарч байсан уу. Тэр үед яадаг вэ?

Хамгийн хэцүү зүйл нь гэвэл... Одоо л мэдэрч байна. Нэг бичлэг цацагдаад хандалттай яваад ирэхээр их хүлээлт үүсгэдэг болчихдог. Тэгээд араас нь шинэ зүйл байхгүй байх, шинэ зүйл гаргаж ярих нь л жаахан хүндрэлтэй. Үзэгчид инээхгүй байх үед... Миний хувьд ер нь гайгүй юм байна аа. Юу ч болсон инээлгэчхээд байдаг юм. Комедийнявцад үзэгчид инээхгүй байгааг би хараад гайхахад инээх ч юм уу тиймэрхүү тохиолдол байдаг. Тухай тухайн үедээ тэгэсгээд аргалдаг даа. Одоогоор үзэгчид инээгээгүй тайз надад нэг ч байхгүй.

Эргэн тойрон, хүрээллийнхээ хувьд чи ер нь ямар хүн юм. Чамайг юу гэж дүгнэж байх юм?

Манай гэрийнхэн, хамаатнууд ер нь их хөгжилтэй хүмүүс байдаг. Найзууд бас бүгдээрээ л их хөгжилтэй. Тэр дотроо би хамгийн хөгжилтэй нь гэх юм уу даа. /инээв/

Клубийнхээ цаашдын зорилгоос хуваалцвал?

Саяхан долоодугаар сарын 1,2-нд бид хэд Дархан, Эрдэнэтээр явчхаад ирсэн. Одоогийн ойрын зорилго гэвэл бид хэд бичлэгүүдээ цацаад явна. Тэрнийхээ хажуугаар богино бичлэгүүд, богино кино ч юмуу тийм шинэ зүйл хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Хошигнол ойлгодоггүй гэх хүмүүст хандаж үг хэлбэл?

Комедиг ойлгохгүй байгаа хүмүүст бол юу ч хэлэх вэ дээ. Хараагаад байдаг хүмүүст юу ч хэлээд нэмэргүй л байх гэж боддог доо. Шүүмжлэлийг бол хүлээж авна. Гэхдээ доромжлохыг бол хүлээж авч чадахгүй гэе даа.




Өнөөдөр бар өдөр

54 минутын өмнө